Ярих чадварыг эзэмшсэнээр эзэн хааны сүр хүчнээс ч илүү эрх дархтай, урт удаан амьдрах болно.

Дэлхийн хоёрдугаар дайны үед Их Британийн ерөнхий сайдаар ажиллаж байсан Английн төрийн зүтгэлтэн, Нобелийн шагналт Уинстон Черчилльд 1941-10-29ний өдөр Харровын сургуулийн оюутнуудаас Бидэнтэй уулзаж, үг хэлээч гэсэн урилга иржээ. Тэр үед түүнийг хүн бүр уран үгтэй, хүчтэй илтгэл тавина хэмээн хүлээж байсан ч У.Черчилль ердөө л

Хэзээ ч, хэзээ ч, хэзээ ч, битгий бууж өг гэж хэлээд индрээс буусан гэдэг. Гэвч энэ хэдхэн амьд үгс тухайн үед олон мянган англичуудын зүрхэнд аянга мэт тусч, тэсвэр тэвчээр бүхэн ялалтад хүргэнэ гэдгийг ухааруулсан билээ.

Тэрээр сайн илтгэгч төдийгүй чадварлаг зохиолч байсан учраас ирээдүй үедээ өөрийн намтрыг гайхалтай сайхнаар бичиж үлдээсэн юм.

У.Черчилль зөвлөж байна

Ярих чадварыг эзэмшсэнээр эзэн хааны сүр хүчнээс ч илүү эрх дархтай, урт удаан амьдрах болно.

Түүний илтгэх урлагийн нууц, 4 зарчмыг танд хүргэе.

1.    Ритм

2.    Үг сонголт

3.    Харьцуулалт

4.    Дүрслэл

 

1.    Ритм буюу хэмнэл нь яриаг уран яруу болгох ба жирийн нэг лекцээс ялгаруулж өгнө. Ярианд хэмнэлийг болгохын тулд өгүүлбэрийн толгой, сүүлийг холбох, эсвэл давталтыг хэрэглэдэг.

2.    Үг сонголт бол илтгэх урлагийн амин сүнс. Тэрээр хэлэхдээ Үгэнд өөр ямар ч сонголт байхгүй болтол шигшиж, сувдан сондор мэт товойлгох хэрэгтэй гэжээ.Зөв үгс зүрх сэтгэлийг бхйлдан дагуулах учиртай тул үг сонголтонд лектор анхаарлаа хандуулах нь зөв.

3.    Харьцуулалт нь ямар нэг санааг тодруулж, ихэсгэж эсвэл багасгаж харуулах боломжийг олгоно. Үндсэндээ хэлэх гэж буй санаагаа бататгах, үндэслэл, нотолгоо хийхэд тус болно.

4.    Дүрслэл. Илтгагчийн аянга мэт амьд үгс сонсогчдын нүдэнд дүрс болон харагдаж, оюун ухаанд дүрслэгдэж, үнэртэж, амтлагдаж, гарт баригдах учиртай. Дүрслэлийг бий болгохын тулд лектор илтгэлийнхээ өгүүлбэрийг энгийн ойлгомжтой байлгах хэрэгтэй.

У. Черчилль өөрийн илтгэлээ нэг хуудсанд багтаан боловсруулж, аянга мэт эрчтэй дуу хоолойны өнгө, хэмнэл, сувдан сондор товойлгон шигтгэсэн үгсээрээ асар их амжилтыг өөртөө авчирч чадсан гайхамшигтай уран илтгэгч, нийгмийн зүтгэлтэн улс төрч байжээ.

Сэтгэгдэлүүд:

Одоогоор сэтгэгдэл бичигдээгүй байна. Та бичвэл анхных нь болно.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.