. Урт насалж, удаан амьдрахын тулд биеэ хэзээнээс эхлэн бэлдэх вэ?
1. Хүүхэд наснаас эхэлнэ.
2. Залуу наснаас цэцэглэнэ.
3. Өтлөх насандаа үр шимийг нь хүртэнэ.
Хүүхэд нас амьдралын эхлэл. Бие махбод эрүүл чийрэг өсвөл урт удаан наслах үндэс юм. Тиймээс хүүхэд багачуудад аав, ээж, багш, тэдний орчин тойрны хүмүүсээс эрүүл амьдрах, урт удаан наслахад чухал хэрэгцээтэй мэдээлэл, мэдлэг болох хүүхдийн эрүүл мэнд өсөн бойжих, зөв хооллолт, зөв амьдарч сурах, гэрийн хүмүүжлийг сайн ойлгуулж сургаж чадвал өв тэгш хүн болоход их нөлөөтэйтэй билээ.
Харин залуу нас бол хүний хамгийн эрч хүчтэй, цоглог нас. Энэ насанд дархлааны тогтоц хамгийн оргил үедээ байдаг болохоор энэ үеэс эхлэн зөв хооллох, биеэ чийрэгжүүлэх хэрэгтэй. Ер нь идэр залуу насандаа биемахбодио хайрлан, боловсон амьдарч сурах нь туйлын чухал юм шүү
Америкийн өвчнөөс сэргийлэх төвөөс гаргасан нэгэн судалгааг хэвлэлд нийтэлжээ. Үүнд :
Витамин С баялаг хүнсийг их хэрэглэж, өдөрт 300 мг витамин С идсэнээр 5,5 жил
Өдөр бүр 300 калори илүү зарцуулж байвал 2 3 жил
Долоо хоног бүр найз нөхөдтэйгээ уулзан наргиж цэнгэж байвал 4,5 жил
Долоо хоног бүрт 2 км ээс дээш гүйж байвал 8,7 жил
Ходоодны шархыг бүрэн эдгээж чадвал 3 4 жил
Том болсон хүүхдүүдтэй бага орооцолдож байвал 4 жил
Долоо хоногт идэх махны хэмжээгээ 2 удаагаас хэтрүүлэхгүй байвал

Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: