Ярих чадварыг эзэмшсэнээр эзэн хааны сүр хүчнээс ч илүү эрх дархтай, урт удаан амьдрах болно.

Дэлхийн хоёрдугаар дайны үед Их Британийн ерөнхий сайдаар ажиллаж байсан Английн төрийн зүтгэлтэн, Нобелийн шагналт Уинстон Черчилльд 1941-10-29ний өдөр Харровын сургуулийн оюутнуудаас Бидэнтэй уулзаж, үг хэлээч гэсэн урилга иржээ. Тэр үед түүнийг хүн бүр уран үгтэй, хүчтэй илтгэл тавина хэмээн хүлээж байсан ч У.Черчилль ердөө л

Хэзээ ч, хэзээ ч, хэзээ ч, битгий бууж өг гэж хэлээд индрээс буусан гэдэг. Гэвч энэ хэдхэн амьд үгс тухайн үед олон мянган англичуудын зүрхэнд аянга мэт тусч, тэсвэр тэвчээр бүхэн ялалтад хүргэнэ гэдгийг ухааруулсан билээ.

Тэрээр сайн илтгэгч төдийгүй чадварлаг зохиолч байсан учраас ирээдүй үедээ өөрийн намтрыг гайхалтай сайхнаар бичиж үлдээсэн юм.

У.Черчилль зөвлөж байна

Ярих чадварыг эзэмшсэнээр эзэн хааны сүр хүчнээс ч илүү эрх дархтай, урт удаан амьдрах болно.

Түүний илтгэх урлагийн нууц, 4 зарчмыг танд хүргэе.

1.    Ритм

2.    Үг сонголт

3.    Харьцуулалт

4.    Дүрслэл

 

1.    Ритм буюу хэмнэл нь яриаг уран яруу болгох ба жирийн нэг лекцээс ялгаруулж өгнө. Ярианд хэмнэлийг болгохын тулд өгүүлбэрийн толгой, сүүлийг холбох, эсвэл давталтыг хэрэглэдэг.

2.    Үг сонголт бол илтгэх урлагийн амин сүнс. Тэрээр хэлэхдээ Үгэнд өөр ямар ч сонголт байхгүй болтол шигшиж, сувдан сондор мэт товойлгох хэрэгтэй гэжээ.Зөв үгс зүрх сэтгэлийг бхйлдан дагуулах учиртай тул үг сонголтонд лектор анхаарлаа хандуулах нь зөв.

3.    Харьцуулалт нь ямар нэг санааг тодруулж, ихэсгэж эсвэл багасгаж харуулах боломжийг олгоно. Үндсэндээ хэлэх гэж буй санаагаа бататгах, үндэслэл, нотолгоо хийхэд тус болно.

4.    Дүрслэл. Илтгагчийн аянга мэт амьд үгс сонсогчдын нүдэнд дүрс болон харагдаж, оюун ухаанд дүрслэгдэж, үнэртэж, амтлагдаж, гарт баригдах учиртай. Дүрслэлийг бий болгохын тулд лектор илтгэлийнхээ өгүүлбэрийг энгийн ойлгомжтой байлгах хэрэгтэй.

У. Черчилль өөрийн илтгэлээ нэг хуудсанд багтаан боловсруулж, аянга мэт эрчтэй дуу хоолойны өнгө, хэмнэл, сувдан сондор товойлгон шигтгэсэн үгсээрээ асар их амжилтыг өөртөө авчирч чадсан гайхамшигтай уран илтгэгч, нийгмийн зүтгэлтэн улс төрч байжээ.

Илтгэгчийн баримтлах 5 зарчим

                               

1.       Өөртөө итгэл төрүүлж айдсаа даван гарах 

 

*      Өөрийгөө бэлтгэн багаас эхэл, сайн зөвлөгөө ав

*      Яагаад энэ тухай ярих болсноо тунгаа, ойлго

*      Ярих зүйлээ сайтар судал

 

2.    Сэтгэлийн тэнхээ, төрөлх чанараа сайн ашиглах

 

*      Энгийн ярианы үед хэрэглэж заншсан дохио зангаагаа хэрэглэ

*      Биеэ бүү барь, чөлөөтэй хөдөлгөөн хий

*      Сонсож байгаа хүмүүсрүүгээ онцлон тогтож хар

*      Хошин шогийн мэдрэмжээ жирийн үеийнх шигээ чөлөөтэй гарга

*      Санаагаа оновчтой илэрхийлж, ярьдгаараа л ярь

 

3.    Анхаарлаа төвлөрүүлж, хялбаршуулах

*      Ярьж байгаа сэдвийхээ чухал болохыг тодорхойл

*      Сонсогчдод анхаарал тавьж тэдний хэрэгцээнд мэдээллээ уялдуул

*      Товч толорхой байж, өгөгдсөн хугацаанаас хэзээ ч бүү хэтэр

*      Үзүүлэн таниулах материалаа энгийн, хялбар хий

*      Гол гол асуудлыг давтаж хэл

 

4.    Бэлтгэл дадлага хийх

 

*      Сонсогчдоо судал

*      Тэмдэглэл хөтөлж, дүрслэл, товчлол, ишлэлийг сайн ашигла

*      Боломж гарах бүрт ярьж бай

*      Найз нөхдийнхөө өмнө дадлага сургуулилт хий

*      Ярих зүйлээ өгөгдсөн хугацаанаас 25 хувиар нэмж бэлтгэ

 

5.    Дүрслэл хэрэглэх

 

*      Мэдлэгийн 85 хувь нүдээр дамждагийг сана

*      Санаагаа зураглаж дүрслэл, жишээ дурсамж ашигла

*      Биеийн хэлийг ашиглан нүүр, гар, хурууны хөдөлгөөн зэргийг тааруул

*      Зураг дүрслэлийг төрүүлэх үгс ашигла

*      Таны үзүүлсэн материал өрөөний аль ч хэсэгт харагдаж байхаар тооц

 

Хүнийг танихын тулд хайрла

Хэрэглэгдэх эрдэмгүй хүний ам нь

Хэрэггүй онгойж хэвтэх нүхтэй адил

Хэтэрхий сайн эрдэмт хүний ам нь

Хиргүй бардам лянхуа мэт үзэсгэлэнтэй

 

Ах дүү эд малд шуалгүй бол бясалгагч мөн

Амьтанд туслах сэтгэл үнэхээр бол дээд төрөлт мөн

Ашид хуурмаггүй үнэнээр оршвол шударга мөн

Аливаа үйлст зөвий нь бодвол аюулгүй мөн

                                 Ардыг тэжээхүй дусал нэрт шашдараас

 

Дэлхий дээрх аугаа юм бүхэн айдас хүйдэсгүйгээр бий болдоггүй.

Хөдөлгөөнгүй амьдрал үхширсэн зүүдтэй адил.

Сайхан үг Сэтгэлийн чимэг.

Өнөөдөр боломжгүй юм марааш боломжтой болдог.

Зорилготой хүн хатуужилтай байдаг.

Хүн байх гэдэг хамгийн хэцүү мэргэжил.

Амьдралынхаа хаалгыг өөрийн гараар нээ.

Хөдөлмөр бол аз жаргал, сайн сайхан бүхний үндэс.

Бусармаг явдлыг хараад дуугүй байна гэдэг өөрөө түүнд оролцож байна гэсэн үг.

Хулчгар найз дайснаас ч аюултай.  Л. Толстой

Хүний оюун санааг эмчлэхгүйгээр биеийг эмчилж болдоггүй.     Сократ

Түүхээ мартсан хүн түүнийг давтах аюултай.

Үнэн үг тэр даруйдаа үзэн ядалтыг бий болгодог.

Цуу яриа үнэний хувьтай.

Би боловсролын сайдаас айхгүй байна, харин сайдын боловсролоос айж байна.

Бүгдэд таалагдахыг хүсэх сүйрлийн эхлэл гэсэн үг.

Хүний зан ааш хувь тавиланг тодорхойлдог.   Гераклит

Хүн юу гэж байсан ч өөрийн замаар яв.

Хүнийг танихын тулд хайрла.

Амьдрал-кино зураг, үхэл-фото зураг.

Гутлын дэлгүүрийн хамгийн гоё гутлыг худалдагч өмссөн байдаг.

Номыг хэзээ ч хавтсаар нь бүү үнэл.

Бокс гэдэг нөхөрсөг цус сэлбэлт.

Хүүхдэд сургаал бус, жишээ хэрэгтэй.

Аваар хийсэн үед эрчүүд түрийвчээ ухдаг бол хүүхнүүд толинд өөрийгөө хардаг. М. Тербнулл

Хайр дурлал-тэнгэрт байгаа нум сумтай хүүхэд.

Илрүүлэлтийн хууль

Нууц зүйл хэзээ нэгэн цагт илэрдэг.

Бубын хууль

Бүгдийг орвонгоор нь эргүүлж байж хайсан зүйлээ олно.

Хайлтын хууль

Хайх зүйлээ байх боломжгүй гэсэн газраас эхэлж хай.

Роджерсийн хууль

Онгоцны үйлчлэгч кофе өгч эхлэх үед онгоц чичирч эхэлдэг.

Орчин үеийн шинжлэх ухааны тодорхойлолт

1.    Ногоог бөгөөд хөдөлж байвал- биологи

2.    Муухай үнэртэж байвал- хими

3.    Огт ажиллахгүй байвал- физик

Льюсийн хууль

Бараа ганц ширхэг үлдсэн үед бүгд худалдан авахыг хүсдэг.

Хэрүүлийн нэгдүгээр хууль

Тэнэг хүнтэй бүү марга. Бусад хүн та 2 ын ялгааг олж харахгүй.

Янгийн нээлт

Бүх аугаа нээлт алдаанаас үүдэлтэй.

 

 

Хүн болгон аз жаргал, инээд хөөртэй, эрүүл, урт удаан наслахыг хүсдэг.

. Урт насалж, удаан амьдрахын тулд биеэ хэзээнээс эхлэн бэлдэх вэ?

1.    Хүүхэд наснаас эхэлнэ.

2.    Залуу наснаас цэцэглэнэ.

3.    Өтлөх насандаа үр шимийг нь хүртэнэ.

 

Хүүхэд нас амьдралын эхлэл. Бие махбод эрүүл чийрэг өсвөл урт удаан наслах үндэс юм. Тиймээс хүүхэд багачуудад аав, ээж, багш, тэдний орчин тойрны хүмүүсээс эрүүл амьдрах, урт удаан наслахад чухал хэрэгцээтэй мэдээлэл, мэдлэг болох хүүхдийн эрүүл мэнд өсөн бойжих, зөв хооллолт, зөв амьдарч сурах, гэрийн хүмүүжлийг сайн ойлгуулж сургаж чадвал өв тэгш хүн болоход их нөлөөтэйтэй билээ.

 

Харин залуу нас бол хүний хамгийн эрч хүчтэй, цоглог нас. Энэ насанд дархлааны тогтоц хамгийн оргил үедээ байдаг болохоор  энэ үеэс эхлэн зөв хооллох, биеэ чийрэгжүүлэх хэрэгтэй. Ер нь идэр залуу насандаа биемахбодио хайрлан, боловсон амьдарч сурах нь туйлын чухал юм шүү

Америкийн өвчнөөс сэргийлэх төвөөс гаргасан нэгэн судалгааг хэвлэлд нийтэлжээ. Үүнд :

Витамин С баялаг хүнсийг их хэрэглэж, өдөрт 300 мг витамин С идсэнээр 5,5 жил

Өдөр бүр 300 калори илүү зарцуулж байвал 2 3 жил

Долоо хоног бүр найз нөхөдтэйгээ уулзан наргиж цэнгэж байвал 4,5 жил

Долоо хоног бүрт 2 км ээс дээш гүйж байвал 8,7 жил

Ходоодны шархыг бүрэн эдгээж чадвал 3 4 жил

Том болсон хүүхдүүдтэй бага орооцолдож байвал 4 жил

Долоо хоногт идэх махны хэмжээгээ 2 удаагаас хэтрүүлэхгүй байвал

Бие чийрэгжүүлэх хамгийн сайн цаг

   Өдөр унтахад 13 цаг хамгийн тохиромжтой. Энэ үед хүний мэдрэмж нь хамгийн доод цэгт хүрдэг. 20 минут унтаад босоход хангалттай.

Орой 22-23 цагт орондоо орж унт. Учир нь 24-04 бол хүний гүн нойр авах хамгийн тохиромжтой цаг гэж эрдэмтэд тогтоосон.

Шүд угаах хамгийн сайн цаг бол хоол идсэнээс 3 минутын дараа.

Өглөө 05-06 цагт босох нь хамгийн тохиромжтой. Учир нь 07-10 цаг бол хүний сурч ажиллах хамгийн эрчтэй, оюуны чадамж өндөр сэргэг байдаг цаг юм.

Шогших, гүйхэд хамгийн сайн цаг нь хоол идсэнээс 45 минутын дараа юм. 4.8 км ийг хорин минутанд гүйхэд баримжаалбал хамгийн сайн.

Хэрвээ та цус багадалттай бол...

Таны нойр муудвал чавга ид

РР амин дэм нь бие махбодийг уургаар хангах чухал ач холбогдолтой. РР амин дэмээр баялаг бүтээгдэхүүнд дээд гурилаар хийсэн талх, төрөл бүрийн будаа, мах, шар айрагны хуурай исгэгч, вандуй г.м ордог. Харин РР амин дэм дутагдвал арьсанд үрэвсэлт өөрчлөлтүүд гарах, нойр муудах, бие сулрах, ядрах зэрэг шинж тэмдгүүд илэрнэ. Ургамлын гаралтай бүтээгдэхүүнд байгаа РР амин днмийг бодвол амьтны гаралтай бүтээгдэхүүнийх нь биенд аиархан шингэдэг юм байна.

Хэрвээ та цус багадалттай бол...

Цусны улаан эс хэмжээнээс бага болоход хүний нүүр царай нь цүнхийж, хөдөлгөөн багасаж, амархан уурлаж бачимддаг. Цус ихээр алдаж төмөр дутагдсанаас болж цус багадалт үүсдэг. Эдгээрээс төмөр дутсанаас үүссэн цус багадалт нь хүүхдүүд, охид бүсгүйчүүдэд илүү ихээр тохиолдоно. Иймээс төмөр агуулагдсан хүнс тэжээл, жимс ногоог тогтмол идэх нь зүйтэй.

Улаан лооль, жүрж, нохой хошуунд витамин С хамгийн их байдаг. Харин дутагдсан төмрийг зарим хүний бие махбод муу хүлээж авдаг. Иймээс эрдэмтдийн судалгаагаар төмөр дутагдаж, цус багадсан хүмүүс хүнсэндээ өдөрт 50 мг витамин С г уух ба идэхэд төмөр шингээх хэмжээ нь 2 3 дахин дээшилдэг. Өндөгний шар, үнээний сүүн доторх төмөр нь шингээгдэх хэмжээ нь маш бага байдаг тул дээрх бүтээгдэхүүнийг хэрэглэх үедээ витамин С уувал төмөр авах хэмжээ нэмэгддэг.

Нэмж хэлэхэд цус багадалтанд лимон, улаан лооль их нөлөөтэй шүү.

 

Франклины 13 зарчим

                                                  Бэнжамин Франклин

                     

Америкийн нэгдсэн улсыг үүсгэн байгуулах үйл явцад гарамгай хувь нэмэр оруулсан суут хүмүүсийн нэг бол Бэнжамин Франклин юм.

Ядуу зүдүү гаралтай тэрээр өөрийн хичээл зүтгэл, өндөр ухамсар болон нөр их хөдөлмөрийнхөө хүчээр Нэгдсэн улсын төдийгүй дэлхий дахины түүхэнд алдраа дурсган мөнхөрсөн юм. Тэрээр улс төрч, шинжлэх ухаанч эрдэмтэн, хэвлэн нийтлэгч, дипломатч, бизнесмэн байсан төдийгүй тухайн үеийн Америк оронд нэн шаардлагатай байсан олон шинэ зүйлийг бүтэн байгуулсан нийгмийн зүтгэлтэн байсан билээ.

Бэнжамин Франклин 1706 онд Бостон хотод саван үйлдвэрлэгч Жосиах Франклины хүү болон мэндэлжээ. Түүний эцэг эх олон хүүхэдтэй, ядуу тарчиг амьдралтай байсан тул Бэнжамин хүү сургуулиа орхин аавынхаа ажилд туслахаас аргагүйд хүрчээ.

          

Номонд дуртай хүүхэд байсан учир аав нь түүнийг арван настай байхад нь ах Жэймсийнх нь хэвлэх үйлдвэрт ажиллуулахаар явуулсан байна. Хэвлэх цехэд өглөөнөөс орой хүртэл ажилладаг байсан Бэнжамин шөнийн цагаар ном уншиж, бичгийнхээ чадварыг дээшлүүлэхийн тулд уйгагүй хичээллэдэг байлаа.

Олсон жаахан мөнгөө ном худалдаж авахад зориулдаг байсан түүнд цорын ганц амралт нь уншлагын цаг болдог байв. Гэвч түүнд дургүй ах нь сав л хийвэл хажиглан зоддог байсан тул Бэнжамин 17 настайдаа Филадельфи уруу оргохоор шийдсэн юм. Халаасандаа хэдхэн зоосноос өөр юу ч үгүй хүү амьдралын шинэ замыг эрэлхийлэн энэхүү алхамыг хийжээ. Филадельфид очсоныхоо дараа Бэнжамин өөрийн хийж дассан хэвлэгчийн ажлыг олж авав. Тэрээр ажилдаа маш чадмаг байсан тул мужийн захирагч түүнд Англи явж хэвлэлийн төхөөрөмж авчирвал хувийн хэвлэх үйлдвэр нээх эрх өгнө хэмээн амлажээ. Ингээд Бэнжамин Англи явсан боловч хотын захирагч амлалтаасаа буцсан тул түүний мөрөөдөл талаар болсон юм. Ер нь түүний амьдралд өөрийг нь хууран мэхлэх, зээлсэн мөнгөө төлөхгүй бутлах, өрөнд оруулах хүн цөөнгүй тохиолдсон байдаг ч, тэрээр цөхрөлтгүй сайн сайханруу тэмүүлж, шургуу хөдөлмөрлөсөөр ирсэн байдаг.

1703 онд Бэнжамин Франклин дурлалт бүсгүй Добэра Рийдтэйгээ гэрлэжээ. Мөн тэрээр Англиас буцаж ирснийхээ дараа мөнгө зээлэн хувийн хэвлэх үйлдвэртэй болж сонин гаргаж эхлэв. Тэрээр сониндоо өөрийн бичсэн нийтлэлүүдийг тавьдаг байсан ба тэдгээр нь уран бичлэг, хурц агуулгаараа уншигчдыг байлдан дагуулдаг байлаа. Удалгүй сонин нь колони улсуудын дунд хамгийн нэр хүндтэй сонин болж, хувийн бизнес нь өргөжин цэцэглэсэн байна.

Хэвлэх үйлдвэрлэл эрхлэхийн хажуугаар Франклин өөрийгөө хөгжүүлэх сонирхолтой залуучуудтай хамтарч Жунто хэмээх клубыг байгуулжээ.

Энэ бүлгэмийн гишүүд нь улс төр, шинжлэх ухаан, гүн ухаантай холбоотой асуудлуудыг авч хэлэлцэн мэтгэлцээн явуулдаг байлаа. Клуб доторх яриаг үр дүнтэй байлгахын тулд тэрээр гишүүдийн тоог 20-иор хязгаарлаж, янз бүрийн зохицуулах дүрэм боловсруулан гаргаж байв. Энэ клуб гишүүддээ маш өгөөжтэй байсан тул удалгүй нэр нь түгж, салбар клубууд үүссэн байна. Цаашдаа энэ клубын гишүүд нь нийгэм, улс төрийн салбарт харилцан бие биенээ дэмжин туслах болж, олон талаар бие биенийхээ амьдралд нөлөөлсөн байдаг.

Тэр үед ном гэдэг өндөр үнэтэй бүтээгдэхүүн байлаа. Иймд клубын гишүүд гэр гэртээ байсан номыг авчирч нийлүүлэн дундаа номын танхим нээжээ. Яваандаа тэд түүнийгээ жирийн ард иргэдийг гэгээрүүлэх номын болгон өргөжүүлсэн нь өнөөгийн Америкийн номын сангийн компаниудын эхлэл болсон юм.

Өөрийгөө дайчлан хөгжүүлэхэд байнга анхаарч ирсэн Франклин 27 наснаасаа гадаад хэл үзэхэд хүүчээ сорьж богино хугацаанд Франц, Итали, Латин хэлүүдийг эзэмшиж чадсан байдаг.

Франклин тухайн үеийн Америк орон Европын улсуудтай харьцуулахад хөгжлөөр ихээхэн хоцрогдож байгааг анзааран, мөн энэ орнуудын хөгжил цэцэглэлт, нийгмийн зөв харилцаа, хүмүүсийн боловсролын түвшин зэргийг өөрийн оронтой жишин боддог байлаа.

Ингээд Франклин ард иргэдийн сайн сайхны төлөө өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулахад өөрийгөө зориулахаар шийдэж Филадельфийн гудамжуудыг гэрэлтүүлэх, цэвэрлэх, зам тавих ажлуудыг нэн түрүүнд хэрэгжүүлж эхэллээ. Алхам тутамдаа шинэ санаа гаргадаг, гаргасан санаагаа заавал хэрэгжүүлдэг байсан нь түүний хамгийн гол чанар байв.

Өглөө босох бүртээ “Энэ өдөр би ямар сайн зүйлийг хийх билээ ? ” гэж өөрөөсөө асуудаг байсан ба орой унтахдаа “Би энэ өдөр ямар сайн зүйлийг хийж чадав аа? гэж өнгөрүүлсэн өдөртөө дүгнэлт хийдэг байсан гэдэг.

Тэрээр цаашилбал галын алба, даатгалын газар, эмнэлэг, Пэнсилванийн Их Сургууль, Америкийн гүн ухааны Холбоо зэргийг байгуулжээ. Эдгээр нь тухайн үеийн Америк оронд шинэ содон зүйлүүд байсан төдийгүй Франклины байгуулсан дээрх байгууллагууд Америкийн Нэгдсэн Улсад өнөөг хүртэл үйл ажиллагаа явуулсаар байна.

Энэ үед Франклин өөрийн баримтлах 13 зарчим ыг боловсруулсан байна. Хүн болгонд төрөлхийн юмуу, эсвэл өссөн орчноосоо олж авсан муу зуршлууд байх боловч хүн үүнийгээ ухаарч засъя хэмээвээс энэ бүхнээс салж болдгийг тэр өөрийн биеэр батлан харуулсан юм.

Франклины 13 зарчим

1.    Тохируулсан хэрэглээ Хэтрүүлэн идэхгүй байх, согттолоо уухгүй байх

2.    Чимээгүй байдал  Өөрт болон бусдад хэрэг болохгүй зүйлийг ярихгүй байх

3.    Эмх цэгц   Өөрийн эд зүйлс, юмнуудыг эмх цэгцтэй байлгах, мөн эхэлсэн ажлаа товлосон хугацаанд нь гүйцэтгэж дуусах

4.    Шийдэмгий зан  Хийхээр шийдсэн ажлаа заавал биелүүлэх

5.    Арвич хямгач Өөрийн болон бусдад ашиг тус авчрахгүй зүйлд мөнгө зарцуулахгүй байх

6.    Үр бүтээлч  Цаг хугацааг үр ашигтай өнгөрүүлж хичээнгүйлэн хөдөлмөрлөх

7.    Үнэнч, найдвартай  Худал хэлж хүмүүст төвөг учруулахгүй байх. Мөн сэтгэл санаагаа цэвэр ариун байлгах

8.    Ёс суртахуун  Хүмүүсийн өмнө хүлээсэн үүргээ үнэнчээр биелүүлж тэдний эрх ашигт хохирол учруулахгүй байх

9.    Уян хатан байдал  Асуудлын нэг талыг хэт баримтлахаас сэргийлэх. Мөн өөрийн эрх ашиг зөрчигдөн хохирол хүлээлээ  ч уур уцаарыг тэвчих

10.  Цэвэрч байдал  Өөрийн орон гэр, хувцас хунарыг цэвэр цэмцгэр байлгаж, хувийн ариун цэврийг сахих

11.  Тогтуун дөлгөөн зан  Амьдрал ахуйн аар саар явдал болон зайлшгүй тулгарсан хүнд хэцүү асуудалд ч гэсэн тайван дөлгөөнөөр хандах

12.  Ариун нандин байдал  Шунал, тачаалд автахгүй байх

13.  Даруу төлөв зан  Иесус болон Сократаас суралцах

Франклин эдгээр арван гурван зарчмыг мөрдлөг болгохын тулд тодорхой хугацаанд нэг зарчмыг сонгон тэмдэглэл хөтлөх замаар өөртөө байнга сануулж, дадал болгосны дараа дараагийн зарчим уруу шилжих аргаар хэрэгжүүлжээ. Мөн эдгээр зарчмыг боловсруулахдаа эхний зарчмыг өөрийн болговол дараагийн зарчмыг хэвшүүлэхэд хялбар байх логик дарааллыг бодож олсон байна.

                                                                                            

The Little black dress

Эмэгтэй хүн бүрийн шүүгээнд заавал байх ёстой ганцхан зүйлийг нэрлэ гэвэл "Хар даашинз" гэдэгтэй бүгд санал нийлдэг.

Хар өнгө бол бүх хүнд таалагддаг, мөн зохидог. Бас ямар ч хүнийг 5 кг хассан мэт харагдуулдгаараа эмэгтэйчүүдийн гол өмсөх дуртай өнгө болж чадсан. Тиймээс ямар нэгэн баяр ёслол, арга хэмжээ, болзооноос авахуулаад өдөр тутмын ажилд ч өмсөж болох ийм ид шидтэй амар хувцас хаана ч үгүй.

Алдарт загвар зохион бүтээгч Коко Шанель 1926 онд анхны хар даашинзаа танилцуулахад "Vogue" сэтгүүл " Удахгүй бүх насны эмэгтэйчүүдийн дүрэмт хувцас болох нь гарцаагүй" гэж тааварлан бичиж байсан нь өнөөдөр биеллээ олсон юм. Харин алдарт Кристиан Диор 1954 онд "Өдөр шөнийн аль ч цагт ямар ч насны эмэгтэй хүн өмсөж болно" гэж бичиж байв. Мөн алдарт жүжигчин Audrey Hepburn "Breakfast at tiffany's" кинондоо Givenchy брэндийн хар даашинз өмссөнөөр классик болгон хувиргаж чадсан юм.

 

Colours of the cloth

Хувцас хүний дотоод мэдрэмжийн нэг илэрхийлэл. Ямар мэдрэмжээр амьдралд хандана, яг л тийм хувцас өмсөнө. Загвар, дизайн дагаж дэгжин хувцаслах нь зүйн хэрэг. Гэхдээ хүчээр хэтрүүлвэл сайхан харагдахгүй . Харин зарим хүмүүс өөрийн мэдрэмжээрээ хувцаслан өөрийгөө бусдад илэрхийлдэг.

Хувцасны өнгө, онцлог

Цагаан өнгө жин нэмнэ. Баяр баясал авчирч сэтгэл уяраана. Бусад өнгөтэй бүрэн зохино.

Хар уйтгартай, хаалттай зөрүүд, нас нэмэх боловч биеийн хэлбэрийг цэгцэлж хүнд эрхэмсэг харагдах болно. Бүх өнгөтэй зохино.

Улаан өөртэй итгэлтэй дур булаам, нийцтэй болгоно. Ажил хэрэгч хүнд зохимжгүй.

Шар анхаарал татна, бага зэрэг хариуцлагагүй, арьсанд эрүүл бус туяа өгнө. Хүн болгонд зохихгүй хүнийг цааш нь түлхэнэ.

Ногоон тайван зарчимч, бие даасан харгадуулна. Хүнд хүчтэй сэтгэгдэл төрүүлэх боловч түлхэнэ.

Хөх үнэнч шудрага, тааламжтай харагдуулна. Боловсон ажил хэрэгт зохимжтой, найдвартай харагдуулна.

Саарал сул идэвхгүй, найдваргүй харагдуулна. Энгийн үед өмсвөл зүгээр.

Хүрэн эвлэрэнгуй, найрсаг, тайван харагдуулахаас гадна тансаг ажлын бус цагаар өмсөх нь зохимжтой.

Ягаан дур булаам ид шидтэй, хүчтэй сэтгэгдэл төрүүлнэ.

 

H.pylori

Хеликобактер гэж юу вэ? Энэ нь бактерийн нэг хэлбэр. Судлаачид энэ бактерийг л ходоодны шархыг үүсгэдэг гэж үздэг. АНУ-д хеликобактерийн халдвараар 40 дээш настнуудын 20%,60-аас дээш настнуудын тал хувьд халдварлагдсан байдаг байна.Гэвч халдвар авсан хүн болгон ходоодны шарханд өртөхгүй.

Хеликобактери буюу Н.pylori нь халдварлагдсан хүний шүлсэнд хадгалагдаж ,үнсэлцэх,халдварлагдсан хоол хүнсээр дамжин халддаг. Тэгэхээр ходоод 12 хуруу гэдэсний шарх нь халдвартай өвчин байх нь. Хеликобактер яаж шарх үүсгэдэг вэ? Н.pylori -нь ходоод 12 хуруу гэдэсний ханыг хамгаалагч -салслаг бүрхүүл үүсгэгчийн ялгаралтыг сулруулдаг. Үүний улмаас ходоод 12 хуруу гэдэсний хана мэдрэмтгий болж, ходоодны хүчил,бактерийн ялгаруулж буй шүүрлийн нөлөөгөөр шархалдаг байна. Н.pylori -нь ходоодны хүчлийн ялгаруулалтыг ихэсгэдэг.

Ямар шинж тэмдэг илрэх вэ?

-Хэвлийгээр цанхайна. Энэ нь ихэнхдээ хэдэн долоо хоногоор алга болж, эргэж мэдрэгдэнэ. Шөнө дундын үед ходоод хоосон үед илүү мэдрэгдэнэ. Юм идэхэд арилна. Мөн ходоодны хүчил ялгаруулалтын эсрэг эмүүд уухад мөн арилна.    Мөн бусад доорхи шинжүүд гарна.

Үүнд:-Жин буурах

-Цээж гашуун оргино,хорсох мэт мэдрэмж төрнө.

-Хоолны дур буурах

-Дотор муухай оргих

-Бөөлжих

-Ходоод орчмоор хүчтэй сүлбэж өвдөх

-Өтгөн бараан хар өнгөтэй,цусархаг зүйл үзэгдэх

-Кофений шаар мэт эсвэл цусархаг зүйлээр бөөлжих

Эдгээр шинж тэмдэг нь ходоодны шархнаас цус алдах буюу ходоод цооролтын шинж байх өндөр магадлалтай байдаг.

100-аад жилийн тэртээ эмч судлаачид ходоодны шархыг буруу хооллосноос ,архи дарс хэрэглэснээс ,стрессээс үүсдэг гэж үздэг байв. Эмчилгээнд нь сайн амарч ,зөв хооллохыг зөвлөдөг байжээ. Дараа нь судлаачид ходоодны хүчил их ялгарснаас ходоодны шарх үүсдэг гэдгийг нэмж тогтоогоод эмчилгээнд ходоодны хүчил бууруулагч антацид-ийг хэрэглэх болсон байна.1982 онд л дөнгөж Н.pylori хелико бактер хэмээх ходоодны шарх үүсгэгч бактер байгааг олж тогтоосон байна.Ингэснээр энэ өвчнийг эмчлэхэд антибиотик хэрэглэх болжээ.Н.pylori- ийн тархалт одоо улам бүр багасч байна.

Ялангуяа хөгжиж буй орнуудын хүн амын дунд энэ өвчний тархалт эрс буурчээ.

 

(Нийт: 10)